Мэдээ мэдээлэл

Latest news

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын ISO 45001:2018 стандартын дагуу нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Түгээх

Манай хамт олон тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын хадгалалт, тээвэрлэлтийг хамрах хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын ISO 45001:2018 стандартын дагуу нэвтрүүлж, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага “Эс Эф Си Эс” ХХК-иас баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг хөдөлмөрч, үргэлж суралцагч, хөгжил цэцэглэлтийг дэмжигч хамт олондоо халуун баяр хүргэе. Бид Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулж, аюулгүй ажлын орчинг бүрдүүлж улам хичээн ажиллах болно.