Мэдээ мэдээлэл

Latest news

БНХАУ-ын тэсрэх бодис, тэсэлгээний салбарын үйлдвэрлэлийн 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Түгээх

Тус хурал нь 2-3 жилд нэг удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад тэсэлгээний онол, геотехникийн тэсэлгээ, усан доорхи тэсэлгээ, зэрэг тусгай тэсэлгээнүүд болон судалгаа шинжилгээ, туршилтын олон ажлуудын талаар илүүтэй танилцуулагдлаа. Сүүлийн үед хиймэл оюун ухаан, программчлал, мэдээлэл технологийн эрчимтэй хөгжил нь тэсэлгээний ажлын чанарыг өндөр түшинд хүргэх боломжийг авчирч байгаа бөгөөд ирээдүйд хүний оролцоо багатай, ухаалаг инженерчлэлийн технологи нь дэлхий, далайн гүн болон сансар огторгуйн талбарт хөгжинө гэж үзжээ.