news

Latest news

НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

to share

“МН ЖОЙН” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) тухай хууль тогтоомжийг таниулах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын эрсдэлийг урьдчилан таних мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг 2026 оны 4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа.

Сургалтад компанийн нийт ажилтнууд бүрэн хамрагдаж, дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон мэдлэг олж авсан юм. Үүнд:

📍 ХАБЭА-н хууль, эрх зүйн орчин

📍 Байгууллагын ХАБЭА-н соёл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ

📍 Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ, галын болон цахилгааны аюулгүй ажиллагаа

📍 Анхны тусламж, эрүүл мэндийг дэмжих дадал

📍 Гамшгийн төрөл зүйл

📍 Баарсан цооног устгах тухай

📍 Ажилтны чадамжийг үнэлэх, эрчим хүчний хэмнэлт, аюултай ачаа тээвэрлэлт зэрэг компанийн дотоод журмын танилцуулга

Мөн сургалтын төгсгөлд мэдлэгийн шалгалт авч, ажилтнуудын ойлголт, мэдлэгийг баталгаажууллаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар ажилтнуудын аюулгүй ажиллах хандлага, хариуцлага нэмэгдэж, байгууллагын хэмжээнд ХАБЭА-н соёлыг тасралтгүй төлөвшүүлэх чухал алхам боллоо.

👉 АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – БИДНИЙ ХАМТЫН СОЁЛ

👉 АЖИЛТАН БҮР АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ ОРЧИНД АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО