Мэдээ мэдээлэл

Latest news

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Стратегийн команд штаб” сургуулилтад амжилттай оролцлоо.

Түгээх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 2023 оны 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд явагдах стратегийн команд штабын сургууль Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт “Стратегийн команд штаб”-ын сургууль Дархан-Уул аймагт болж манай хамт олон амжилттай оролцлоо.

Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилгоор тус сургуульд Гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиуд, Онцгой комиссын гишүүд зэрэг 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 72 цагийн хугацаанд өгөгдсөн цагийн байдлын дагуу амжилттай болж өндөрлөв.

Уг арга хэмжээнд “МНЖОЙН” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах үйлдвэр агуулахын ажилтнууд инженер тэсэлгээний мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүнд орж амжилттай оролцлоо.