Үйл ажиллагаа

What we do

Safety first

Тэсрэх бодисын үйлдвэрлэл

Энгийн тэсрэх бодисыг Франц улсын Лодекс загварын иж бүрэн суурин тоног төхөөрөмж болон явуулын холин цэнэглэгч автомашинаар MNS 4223:94 стандартын дагуу үйлдвэрлэдэг бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм.
 
Уг тэсрэх бодисыг задгай болон савласан гэсэн хоёр төрлөөр ил болон далд уурхайд хуурай болон усгүйжүүлсэн цооног, шпурт үндсэн цэнэг болгон ашиглах бөгөөд өдөөгчийн тусламжтайгаар тэсэлгээний ажилд хэрэглэдэг.
 
Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэн цооног цэнэглэх зориулалтын холин цэнэглэгч машинд түүхий эдүүдийг тус бүрийн зориулалтын саванд ачиж, уурхай хүртэл аюулгүй тээвэрлэн, тэсэлгээний цооногуудыг цэнэглэж байна.

Safety first

Тэсэлгээний ажил үйлчилгээ

Нүүрс, төмрийн хүдрийн ил далд уурхайн болон алтны үндсэн орд, эрчим хүчний шугамын, авто зам, төмөр замын суурийн ухмалын тэсэлгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Safety first

Тэсрэх материалын импорт

Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох худалдах тусгай зөвшөөрөлтэйгээр ОХУ-аас чанар, стандартын шаардлага хангасан тэсрэх бодисын түүхий эд болон эмульсийн тэсрэх бодис, өдөөгч, тэсэлгээний хэрэгсэл зэргийг импортоор авч тэсэлгээний ажил үйлчилгээндээ хэрэглэж байна.

Safety first

Тэсэлгээний цооногийн өрөмдлөг, усгүйжүүлэлт

Хэрэглэгчийн захиалга, шаардлагын дагуу тусгай зориулалтын, өндөр бүтээмжтэй Atlas Copco L6 маркийн өрмийн машинаар 127-165 мм диаметртэйгээр тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэж байна.
Орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, Австралийн Легра брэндийн төхөөрөмжөөр тэсэлгээний цооногийг усгүйжүүлсэнээр тэсэлгээний ажлын зардлыг бууруулж байна.

Safety first

Аюултай ачааны тээвэрлэлт, хадгалалт

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг шаардлага хангасан, GPS, сансрын хөдөлгөөнт утас, тусгайлан бүрэн тоноглосон, битүүмжилсэн тээврийн хэрэгслээр тэсрэх бодистой харьцах эрхтэй мэргэшсэн жолооч аюул осолгүй тээвэрлэж байна.

Манай хамт олон Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Төв аймгийн Баян сум, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдын нутагт тэсрэх материал болон тэсрэх бодисын түүхий эдийн агуулахыг барьж байгуулан 24 цагийн харуул хамгаалалттайгаар, тэсрэх материалтай харьцах эрх бүхий мэргэшсэн няравын бүртгэлтэйгээр тэсрэх материалыг хадгалж байна.

Safety first

Тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын зураг төсөл

“МН ЖОЙН” ХХК-нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш тэсрэх бодисын түр болон байнгын агуулахын зураг төслийн ажил, барилга угсралтийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэж байгаа туршлагатай баг хамт олон юм.

Our experience

Хэрэгжүүлсэн төсөл

2023.07.28

Дундговь аймаг, Гурвансайхан сум

 

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Салхит мөнгөний ил уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээ

 

2023.07.28

2022.06.16

Дорноговь аймаг, Хатанбулаг сум

“Монлаа” ХХК-ийн Элстэй төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажил, үйлчилгээ 

2022.06.16

2022.04.12

Өмнөговь аймаг, Баян-Овоо сум

“Юмдэлгэр” ХХК-ийн захиалгаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зэрэгцээ авто замын карьерын тэсэлгээний ажил, үйлчилгээ
2022.04.12

2021.03.12

Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

“Өндөр Алтайн Зам” ХХК-ийн захиалгын дагуу Таван толгой-Гашуун сухайт чиглэлд замын трассын ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажил 

2021.03.12

2021.07.22

Дорноговь аймаг, Даланжаргалан сум

“Олон ихт баян” ХХК-ийн Худагт төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажил, үйлчилгээ 

2021.07.22

2020.01.01

Дархан-Уул аймгийн Шарын гол сум

 

“Шарын гол” ХХК-ийн Шарын гол нүүрсний уурхайн тэсэлгээний ажил

2020.01.01

2019.01.17

Дорноговь аймаг, Даланжаргалан сум

 

“Пауэрлэнд” ХХК-ийн Алаг толгой нүүрсний уурхайн тэсэлгээний ажил

2019.01.17

2018.06.07

Хэнтий аймаг, Дархан сум

 

“Цахирцагаан Гол” ХХК-ийн Майхантолгой уурхайн тэсэлгээний ажил

2018.06.07

2018.04.30

Дорноговь аймаг, Хөвсгөл сум

 

“Си Өү Эй Эл” ХХК-ийн Айлбаян нүүрсний уурхайн тэсэлгээний ажил 

2018.04.30

2017.01.18

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум

 

“Майн Тех Бластинг” ХХК-ийн Төмөртэй төмрийн хүдрийн уурхайн  тэсэлгээний ажил

2017.01.18

2016.09.15

Өмнөговь аймаг, Гурван тэс сум

 

“Арж роуд” ХХК-ийн Баян Ундрага нүүрсний уурхайн тэсэлгээний ажил

2016.09.15

2015.05.01

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум

 

“Пик Деволопмент” ХХК-ийн Хандгайт Төмөртэйн төмөр замын  тэсэлгээний ажил

2015.05.01

2014.08.01

Өмнөговь аймаг, Ханхонгор сум

 

“Арж капитал” ХХК-ийн Мөнххаан Баруун Урт чиглэлийн автозамын суурийн ухмал, дайрганы карьерын өрөмдлөгө тэсэлгээний ажил

2014.08.01

2012.08.01

Өмнөговь аймаг, Ханхонгор сум

 

“Арц Суварга” ХХК 

Ухаа худаг-гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурийн ухмал өрөмдлөг, тэсэлгээний ажил

2012.08.01