“МНЖОЙН” ХХК нь уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компани бөгөөд 2012 оны байгуулагдсан цагаасаа бизнесийн үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн хөгжүүлж, салбартаа нэр хүндтэй компани болоод байна.
Манай компанийн амжилтыг тодорхойлох хамгийн гол хүчин зүйлийн нэг нь манай ажиллах боловсон хүчин юм.
Бид хүний нөөцийн бодлогоороо “Хүн бүрийн мэргэжил, ур чадварыг улам нэмэгдүүлж багийн ажиллагааг сайжруулж тогтвор суурьшилтай ажлын байраар хангаж нийт ажилчиддаа хамгийн таатай ажлын байр бий болгохыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг чадварыг бий болгох таатай нөхцлийг олгодог юм.
Өсөн дэвжин боломжтой найрсан хамт олон таныг хүлээж байна.
Ажил горьлогчийн анкет бөглөх
Шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх
Анкеттай танилцаж сонгон шалгаруулалт хийх
Анкетны сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горьлогчийг ажлын ярилцлаганд урих
Ажлын ярилцлаганд тэнцсэн ажил горьлогчтой холбоо барьж, хөдөлмөрийн гэрээ байгуулна.