Бидний тухай

Who we are

Introduction

Танилцуулга

“МН ЖОЙН” ХХК нь 2012 онд үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, Монгол улсын хөгжлийн гарц болох уул уурхайн салбарт монгол инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсролыг түгээн, уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөж, орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан найдвартай хийж гүйцэтгэж байна.

Бид хэрэглэгчиддээ хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, оролцогч бүх талын сэтгэл ханамжийг дээшлүүлж, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилладаг.

Компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд Чанарын менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын болон Байгаль орчны менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001, ISO 45001, ISO14001 стандартын шаардлагын дагуу нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

Алсын хараа

Уул уурхайн тэсэлгээний салбарт манлайлагч, чиглүүлэгч хамт олон байна.

Эрхэм зорилго

Мэргэжлийн өндөр чадавхи, шинэ техник технологи, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах ажил үйлчилгээг үзүүлнэ.

Value

Үнэт зүйл

Бүтээлч хариуцлгатай
хамт олон

Мэргэжлийн
ур чадвар

Эрхэм хэрэглэгч,
харилцагч

Ёс зүй,
итгэлцэл

Стандартчлал

Business principles

Бизнесийн
зарчим

Бүтээлч хариуцлагатай хамт олон

Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хугацаанд нь хүргэнэ.

Урт хугацааны найдвартай хамтрагч байж, хамтдаа хөгжинө.

Тасралтгүй сайжирч, шинэчлэгдэнэ.

Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгана.