
Бид ISO 14001:2015 гэрчилгээгээ гардан авлаа!
Байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, олон улсын ISO 14001:2015 стандартыг хангаж буйгаа баталгаажууллаа. Энэхүү
Бид хууль тогтоомж, стандарт, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, хэрэглэгчид оролцогч бүх талын сэтгэл ханамжийг дээшлүүлж, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ямагт хангаж ажиллана.
Үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, менежментийн системээ тасралтгүй сайжруулснаар өрсөлдөх чадвар, бүтээмжээ нэмэгдүүлж, салбартаа манлайлагч нь байна.
“МНЖОЙН” ХХК-ийн хамт олон бид эх дэлхийгээ хайрлах дэлхий нийтийн уриалга, зарчмыг дагаж, Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний болзошгүй сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгаж, эрсдлийг хяналтандаа авч тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллана.
Ажилтан бүр экологийн мэдлэгээ сайжруулж, эрчим хүч, ус, байгалийн нөөцийн хэмнэлттэй хэрэглээг эрхэмлэн, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
“МНЖОЙН” ХХК нь хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, үйл ажиллагааныхаа хүрээнд ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг биелүүлж, ажлын байран дахь болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох нөхцлийг бүрдүүлж ажиллана.
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг сайжруулахад ажилчдын оролцоог дэмжиж, тэднийг аюулгүй зөв ажиллах арга барилд тасралтгүй сургаж, аюул, эрсдэлийг илрүүлэх, мэдээллэх үед үл буруутгах зарчмыг баримтлагч, хүнлэг, ХАБЭА-н гүйцэтгэлээр тэргүүлэгч хамт олон байна.
Байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, олон улсын ISO 14001:2015 стандартыг хангаж буйгаа баталгаажууллаа. Энэхүү
Манай байгууллага 2025 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд өөрийн нэрэмжит “МНЖОЙН ХХК-ийн Ойн
“МНЖОЙН” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 05-р сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн