Манай компани нь үйл ажиллагаандаа Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандарт, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг хэрэгжүүлэн мөрдлөг болгон ажиллаж байна.
Эдгээр стандартуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх нь компанийн тасралтгүй хөгжлийн тулгуур байдаг тул бид ажилтнуудаа сургаж, менежментийн тогтолцоогоо бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
Иймд OBSERVE Consulting Mongolia компанийн “Нэгдмэл менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх нь” багц сургалтад ажилтнуудаа амжилттай хамрууллаа.