Байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, олон улсын ISO 14001:2015 стандартыг хангаж буйгаа баталгаажууллаа. Энэхүү гэрчилгээ нь манай компанийн тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлтийн бүхий л үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай байдлаар явагдаж байгааг илтгэж байна.
Талархал:
Энэхүү амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олон, түнш байгууллагууд болон бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн манай байгууллагын байгаль орчны менежментийн тогтолцоог олон улсын ISO 14001:2015 стандартын дагуу хөндлөнгийн хараат бус байдлаар үнэлж, мэргэжлийн өндөр түвшинд аудит хийсэн SFCS LLC байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Цаашид ч бид байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллах болно.
#ISO14001#EnvironmentalManagement#Sustainability#МНЖОЙН#SFCS#БайгальОрчиндЭэлтэй




